Үнэхээр төр хамгийн муу менежер гэж үнэн үү? Мэдээж энэ үг хаана ямар нөхцөлд хэрэглэгдэж байгаагаас хамаараад үнэн байж болно худал байж болно. БАс л нөгөө харьцангуй ойлголт. Нийтлэг тохиолдолд төрийн өмчит компанийг удирдаж байгаа хэдэн хүн өөрсдийн өмч хөрөнгө нь биш болохоор хүнийрхэг хүрэн бөөр гаргадаг, алдсан ч олсон ч онцын хариуцлага, гавьяа үүрдэггүй гэдэг утгаараа хувийн компаниас уян хатан биш үр ашиг муутай энэ тэр гээд зүйлүүд бий. Хувийн компаниуд шиг хурдан шуурхай шийдмэг алхам хийх талдаа төрийн өмчит компани удаан хойрго байдаг. Эдгээр нь төрийн өмчит компанийг муулах гол зүйлс.
За тийм байг. Гэтэл иймхэн шалтгаанаар бүхэл бүтэн баялагаа нүдэн балай харийханд даатгах нь зөв гэж үү? Төр муу удирддаг гээд эрдэнэтийг тэр чигт нь оросуудад өгвөл яасан юм? Бороог канадуудад ингээд зүгээр өгөө биз дээ? Одоо юу болж байгааг хар л даа.
Ажилчид нь өлсгөлөн зарлаад сууж байна. Эрдэнэтийхэн өлсгөлөн зарлалаа л гэж дуулаагүй юм байна. Бороо голдоос долоох төдий л хэлтэрхий монголууд зулгаасан. Айванхоу майнсыг лоббидогчид ил цагаан өмөөрч чадахгүй аргаа бараад "төр хамгийн муу менежер" гэдэг жижигхэн шалтгаанаар бамбай болгоод зүгээд байгааг манайхан ойлгож байгаа гэж найдаж байна.

Алдах эсвэл хамтрах
УИХ-ын гишүүд шалгалтандаа тэнцэх үү?Оюутолгойн гэрээг батлахгүй байх гурван шалтгаан
tor muu sh dee ho itgehgvi bol hen bidniig elgeer ni hewtvvlj baigaag hardaa,...
ReplyDeletetord baigaa hvmvvs ihenh ni hudaldagdaj vg ni eh ornii erh ashgiig umartsan bdag ym
chi hytad-iin ywuulga shig l aashlaj bna itgelgvi itgelgvi naidah tor ulsgvi bolgoj bna gej bodoh bii gehdee
toriin hvnd surtal yamar zawaan balair zvil bolohiig ogoorch baigaagvig sanahad chi amar hylbar ajiltai zag zawtai ym shig
бүгд худалдагдсан гэж бодохгүй байна. тийм бол энэ орд аль хэдийнэ канадуудынх болох байсан. төр хичнээн муу ч баялагийнхаа ихэнх хэсгийг бороо шиг гадныханд алдчихгүй гэж бодож байна
ReplyDeleteХэдүүлээ хэрэлдэж суусаар байтал дэлхий тэнхлэгээ тойроод хэд эргэчих в дээ
ReplyDeleteОдоо маргаанаа зогсоож хурдхан шиг энэ ордыг ашиглаж эхлэх юмсан
Нэг талаас төр гэдэг өөрөө хэтэрхий нүсэр том аппарат юм чинь муу менежер байж болох юм шүү. Гэхдээ бас нөгөө талаас ард түмний нэрийн өмнөөс эрх мэдлийн жолоог атгадаг болохоор бас сайн үедээ сайн менежер байж болно. Цаг үед нь, фрэймд нь гэдэг байх аа авч үзэх хэрэгтэй гэж боджийн. Ямартай ч Монгол шиг жижиг орны хувьд ийм асуудал дээр төр нь менежер байх хэрэгтэй.
ReplyDeletehttp://excalibur.blogspot.com/
ReplyDelete